image
Бидний тухай

Бид дэлхийд үнэлэгдэх иргэнийг бэлтгэнэ

"Шидэт Тетраэдр" сургууль нь 2023 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Үндэсний цөм хөтөлбөрийг Кембрижийн олон улсын хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлж суралцагчдаа дэлхийн үнэлэгдэх, мэдлэгтэй иргэн болоход нь анхаарч ажилладаг. Манай сургууль хамгийн эрүүл, чанартай хоолоор хангадаг мэргэжлийн ахлах тогооч, гадаад хэлний болон мэргэжлийн хичээлийн чадварлаг багш нар, өргөн сонголттой дугуйлангууд мөн удирдлагын чадварлаг байгалийн хамтаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Дэлхийд үнэлэгдэх чадварлаг боловсон хүчнийг бид бэлтгэнэ.

  • Англи хэлний мэдлэг
  • Бүтээлч сэтгэлгээ

"Шидэт Тетраэдр" сургуульд хүмүүжсэн сурагч бүр хувь хүний болон оюуны тасралтгүй өсөлтийн хүсэл тэмүүллийг өөртөө шингээж, сэтгэл ханамж, бүтээлч байдлыг харуулж, хүмүүнлэг ёс зүйг дээдлэн, үндэсний соёл уламжлалаа хүндлэх учиртай.

Сургалтын хөтөлбөр

Үндэсний хөтөлбөр

Суралцагчид маань үндэсний хөтөлбөрт багтсан хичээлүүдээ Монгол хэл дээр үзсэнээр аман ба бичгийн хэлний хэм хэмжээг судлан эзэмшиж, харилцааны соёл, хэлний мэдрэмж, авъяас болон оюун санаа, сэтгэлгээгээ хөгжүүлэн, үндэсний хэл бичиг, өв соёл, оюуны үнэт зүйлсийг эрхэмлэдэг Монгол иргэн болж төлөвшинө. Мөн суралцагчид ахуй амьдралын болон шинжлэх ухаан, технологийн мэдээлэл боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад математик арга, хэл, сэтгэлгээгээр хандан, бие даан бүтээлчээр сурах арга барил эзэмшинэ.

Кембрижийн хөтөлбөр

Кембрижийн хөтөлбөрийг дэлхийн олон сургуульд хүлээн зөвшөөрдөг тул шалгалтаа өгөөд өөрийн боловсролын түвшинг хүлээн зөвшөөрүүлж, гадаадын их дээд сургуульд элсэн орох боломжоо нэмэгдүүлнэ. Энэ сургуулийг төгсөгчид дэлхийн нэртэй их дээд сургуульд тэнцэж тэтгэлэг авах боломж нь нэмэгдэнэ. Кембрижийн хөтөлбөр нь сургалтын идэвхитэй арга зүй, тунгаан цэнэх болон англи хэлний чадварыг илүү хөгжүүлдгээрээ давуу талтай.

Хөгжих дугуйлан

Суралцагчид хичээлээсээ гадна мэргэжлийн багш нараар кодчилолын хичээл заалгадаг бөгөөд бусад хөгжих дугуйлангууд болох Гимнастик, Монгол бүжиг, бишгүүр хөгжим, Шатар, 100 буудалт даам, драм, найхал дуу, шүлэг яруу найраг, Илтгэх урлаг, ширээний теннис, уран зураг, шагайн харваа, Солонгос, Герман, Хятад хэл, морин хуур зэрэг дугуйлангууд идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Та сургуульдаа элсэхэд бэлэн үү?

Элсэх
  • shape
  • shape
  • shape
  • shape